УИХ 73 гишүүнтэй боллоо
2023-03-30

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дууслаа. 

УИХ-ын гишүүдийн олонх гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж, гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзжээ. 

Өмнө нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн бөгөөд УИХ 73 гишүүнтэй болов. 

УИХ-ын тухай хуулийн 9.7-д "Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан талаар эрх бүхий байгууллагын шийдвэрийг нэгдсэн хуралдаанд Улсын ерөнхий прокурор уншиж танилцуулснаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг сэргээх тухай тогтоол баталсанд тооцно" гэж заасан. 

 

Бэлтгэсэн: UIH.mn

Сэтгэгдэл