Гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг НЭЭЛТТЭЙ хэлэлцэх санал гаргасан ч ХААЛТТАЙ горимд шилжүүлэв
2023-03-30

           УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.04 цагт эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлыг танилцуулав. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Гишүүн Н.Алтанхуяг хэлэлцэх асуудалтай холбогдуулан үг хэлэв. Тэрбээр "УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг нээлттэй хэлэлцмээр байна. Мөн шүүх УИХ-ын гишүүнтэй холбоотой хэргийг хянан хэлэлцэхдээ нээлттэй байдлыг хангах хэрэгтэй" гэв. УИХ-ын дарга Г.Занданшатар шүүн таслах ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс нөлөөлөх ёсгүй гэсэн хуулийн заалтыг сануулсны дараа гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг нээлттэй хэлэлцэх хуулийн зохицуулалт бий, эсэхийг судлахыг Тамгын газрынханд даалгав.  

                        УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан холбогдох хуулиудад тусгасны дагуу уг асуудлыг хаалттай хэлэлцэхээр заасныг танилцуулав. Тиймээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ. 

 

Бэлтгэсэн: UIH.mn

Сэтгэгдэл