УИХ-ын Тамгын газраас УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны болон хүндэтгэлийн хуралдааны танилцуулгыг (тайлан) өнгөрсөн наймдугаар сард гаргасан. Үүнд УИХ-ын чуулганы хуралдааны ирцийн мэдээллийг гишүүн тус бүрээр багтаасан байдаг. Энэ нь парламентаас өнгөрсөн наймдугаар сарын 3-нд танилцуулсан, хаврын чуулганы ирц ( http://www.parliament.mn/n/fwzon) -ийн мэдээлэлтэй таарч байна.
Харин үүнийг чуулганы хуралдааны тэмдэглэлтэй тулгахад зарим гишүүний ирцийн мэдээлэл зөрүүтэй байна. Ирц нь зөрүүтэй гишүүн тус бүрийн мэдээллийг UIH.mn цувралаар хүргэе.
Гишүүн Х.Ганхуяг хаврын чуулганы хугацаанд 1 удаа чөлөөтэй байсан гэж УИХ-ын Тамгын газраас бэлтгэн гаргасан, чуулганы хуралдааны ирцийн тайланд бичжээ. Харин нэгдсэн хуралдааны тэмдэглэлээс шүүхэд тус гишүүн нь 1 удаа чөлөөтэй, 1 удаа өвчтэй байсан байна. Тодруулбал, гуравдугаар сарын 18-ны өдрийн үдээс өмнөх хуралдаанаас тус гишүүн чөлөө авсан, дараа өдөр нь өвчтэй байсан гэж тэмдэглэлд бичжээ.
Зураг 1. УИХ-ын 2021 оны хаврын чуулганы ирцийн мэдээлэлд гишүүн Х. Ганхуяг нь 1 удаа удаа эмнэлгийн чөлөө авсан хэмээн тэмдэглэсэн байна. http://www.parliament.mn/n/fwzon
Зураг 2. Тус гишүүний өвчтэй, чөлөөтэй, тасалсан өдрүүдийн чуулганы хуралдааны тэмдэглэлээс ирээгүй гишүүний шалтгаан бичсэн хэсгийн зургийг оруулав.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 123.3.4-т заасны дагуу чуулганы хуралдааны товч тэмдэглэлд ирцийн мэдээг тоо, хувиар бичиж, хуралдаанд ирээгүй гишүүний нэрийг шалтгаантай нь (томилолттой, хоцорч ирсэн, чөлөөтэй, өвчтэй, тасалсан) тоочдог. Мөн хуулийн 124.2-т заасны дагуу хуралдааны тэмдэглэлийг УИХ-ын албан ёсны цахим хуудас буюу parliament.mn-д байршуулж олон нийт танилцах бололцоог хангадаг. Үүний дагуу ил болгосон хуралдааны тэмдэглэлээс гишүүдийн ирцийг шүүж, дээрх зөрүүг тогтоосон болно.
УИХ-ын чуулганы гуравдугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд
(УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ж.Эрдэнэбатын тангараг өргөх ёслол)
УИХ-ын чуулганы гуравдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд