УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатарт, Засгийн газрын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлжээ. Тэрбээр хүсэлтдээ "УИХ-ын нэр бүхий гишүүн намайг "нүүрсний" гэх хэрэгт нэр холбогдуулж мэдээлснээс үүдэн миний нэр хүндийг унагахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсаар багагүй хугацаа өнгөрлөө. Тиймээс албан тушаалаасаа чөлөөлөгдөж, шалгуулах хүсэлтэй байна" гэж бичжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Т.Аюурсайханыг 2022 оны аравдугаар сарын 21-нд томилсон.
Шүүхээс сайд Т.Аюурсайханд өчигдөр хилийн хориг тавьсан.