УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ татгалзаж, чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ
2023-02-01

           Архангай аймгаас УИХ-д сонгогдон ажиллаж байгаа, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлжээ. Тэрбээр хүсэлтдээ "Нэгдүгээрт, настай ээж нь гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон, хоёрдугаарт, намайг концесс, казино, нүүрс зэрэг олон асуудалд хилсээр нэр холбож байгаа тул УИХ-ын гишүүний дархан эрхийн ард нуугдалгүйгээр энгийн иргэн болж шалгуулахад бэлэн" гэж бичжээ. 

УИХ-ын тухай хуулийн 10.1.2-т заасны дагуу гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн бол УИХ-ын гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсонд тооцдог. 

Бэлтгэсэн: UIH.mn

Сэтгэгдэл
Чука 2023-02-01 14:37202.21.107.131
Нэг мөр тоглоомчин болсон нь дээр