Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг энэ сарын 20-нд УИХ баталсан. Уг хуульд иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллагаас санал аваагүй, хэлэлцүүлэг өрнүүлээгүй, өргөн барьснаас хойш гуравхан хоногийн дотор УИХ, УИХ-ын байнгын хороодоор угсруулан хэлэлцэж баталсан. Тиймээс иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд хориг тавихыг хүссэн албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өчигдөр хүргүүлсэн. Мөн uih.mn талбарт үүсгэсэн "Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг "Цахим орчинд хяналт тавих хууль"-д хориг тавихыг хүссэн нийтийн өргөдөл"-д 7000 орчим иргэн нэгдэж, гарын үсэг зурсныг Ерөнхийлөгчид уламжилсан.
Тэгвэл тус хуульд бүхэлд нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавихаар болсон байна. Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ талаар ирэх даваа гарагт мэдээлэл хийх аж.
Бэлтгэсэн: UIH.mn