Олон нийтийн сүлжээнд хяналт тавих хуулийн төслийг энэ сарын 18-нд Засгийн газраас өргөн мэдүүлж, өнөөдөр баталлаа. Хүний эрхийн байгууллагууд, ТББ-ууд, иргэд, судлаачид уг төслийг эсэргүүцэж байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Гэвч УИХ яаралтай горимоор хэлэлцэн, АН-ын бүлгээс хүссэн завсарлагын хугацаа дууссаны дараа гишүүдийн ирц бүрдэхийг 15 орчим минутын турш хүлээсний эцэст эрх баригчид олонхоороо хүч түрэн баталлаа. Уг хуулийг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх бөгөөд өргөн барьсан төслийн танилцуулга, үзэл баримтлал, эцэслэн батлах үеийн санал хураалтын мэдээлэлтэй танилцах бол энд дарна уу.
УИХ-ын намрын чуулганыг өнөөдөр өндөрлүүлэв. Гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг өнөөдөр баталсан юм. Уг жагсаалтад тусгасан хуулийн төслүүдийг доор оруулав.
1/Автотээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
2/Аялал жуулчлалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
3/Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
4/Байгаль орчныг хамгаалах тухай болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
5/Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
6/Байгаль орчны багц хуулийн төсөл;
7/Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
8/Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
9/Боловсролын ерөнхий хуулийн төсөл;
10/Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл;
11/Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл;
12/Газрын багц хуулийн төсөл;
13/Геодези, зураг зүйн тухай хуулийн төсөл;
14/Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл;
15/Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
16/Дээд боловсролын тухай хуулийн төсөл;
17/Женев хотноо 1958 онд батлагдсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
18/Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
19/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
20/Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
21/Зөрчлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
22/Казиногийн тухай хуулийн төсөл;
23/“Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
24/Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл;
25/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
26/“Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
27/Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
28/Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
29/Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл;
30/Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
31/Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл;
32/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл;
33/Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөл;
34/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
35/“Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
36/“Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
37/Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
38/Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл;
39/Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
40/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
41/Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
42/Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
43/Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
44/Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
45/Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
46/Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл;
47/“Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
48/Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
49/Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
50/Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл;
51/“Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
52/Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл;
53/Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
54/Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
55/Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл;
56/Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл;
57/Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
58/Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл.
Бэлтгэсэн: UIH.mn