Цахим сүлжээнд хяналт тавих хуулийн төслөөс АН-ын бүлэгт 14.00 цаг хүртэл завсарлага өгөв
2023-01-20

            Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл иргэд, судлаачдаас ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Энэ сарын 18-нд буюу уржигдар өргөн мэдүүлсэн уг төслийг УИХ яаралтай горимоор шуурхайлсаар эцсийн хэлэлцүүлгийг нь одоо хийж байна.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Энэ хуулийн төсөлд иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Яаралтай горимоор хэлэлцсээр эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлчихлээ. Иргэд, олон нийтээс санал авсан уу. Нэгэнт хэлэлцэхийг нь дэмжсэн учраас батлалгүйгээр, чуулганы завсарлагаанаар сайжруулсан нь дээр байх. Уг төслөөс АН-ын бүлэг завсарлага авах хүсэлтэй байна” гэв.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Цахимаар залилах гэмт хэрэг цаг, минутаар өсөж байна. Тиймээс яаралтай горимоор хэлэлцэх шаардлагатай. Уг төслийг 2017 оноос эхлэн боловсруулж, иргэдээс санал авч ирсэн” гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар 14.00 цаг хүртэл уг төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэгт завсарлага өглөө.

Уг төслийн ажлын хэсгийн гишүүдийн мэдээллийг хүргэе. 

 

Бэлтгэсэн: uih.mn 

Сэтгэгдэл
Хуульч 2023-01-20 11:28202.126.88.140
Ийм хууль баталж болохгүй ээ. Учрал үнэн царай нь харагдаад эхлэв бололтой. ЖДҮд туушимдсан үеээс нь энэ хүнийг мөн чанар харагдсан л даа. ЖДҮ бол зээл аваад л төгссөн гэмт хэрэг . Төлсөн эсэх нь хамааралгүй хариуцлага хүлээх ёстой байсан.