“Ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжиж байна
2023-01-20

               Дэлхийн банк болон Дэлхийн зөн Монгол ОУБ хамтран хэрэгжүүлж буй “МОНГОЛ УЛСАД ИЛ ТОД БАЙДАЛ, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХЭД НИЙГМИЙН ЭГЭХ ХАРИУЦЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ( MASAM II) төсөл нь 2020-2023 оны хооронд үндэсний хэмжээнд хэрэгжиж байна. Төслийн хүрээнд Монгол Улсын хэмжээнд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх замаар эрүүл мэндийн салбарт хөрөнгө санхүүг зохистой зарцуулж төрөөс үзүүлж буй үйлчилгээ болон төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнг нэмэгдүүлэхээр зорьж байгаа юм.

Төслийг “Цогц хөгжлийн үндэсний төв ТББ” гэрээлэн Баянгол дүүрэгт хэрэгжүүлж эхлэж байна. Төслийн хүрээнд 2023 оны 1 сарын 18-19-ны өдрүүдэд “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах нь” сургалтыг Баянгол дүүргийн ЗДТГ-ын мэргэжилтэн болон бүх хороодын засаг дарга нарыг хамруулан амжилттай зохион байгууллаа. 

Сургалтаар Нийгмийн эгэх хариуцлага, Монгол улсын төсөв, Монгол улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд иргэд хэрхэн оролцох эрх зүйн зохицуулалт, боломж, туршлагыг байгааг сонирхолтой, энгийн байдлаар танилцууллаа. Уг төсөл цаашид төрөөс үзүүлж буй тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг иргэдийн оролцоотойгоор сайжруулах чиглэлд үе шаттай ажлуудыг иргэний нийгмийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх юм.

Түүнчлэн цаашид Баянгол дүүрэг иргэдийн төсвийг танилцуулах, цахим интерфэйсүүдийг танилцуулах болон төсийн хөрөнгө оруулалтын үйл явцад иргэдийн оролцоотой цахим хяналт гүйцэтгэж сайжруулах ажлуудыг дүүргийн удирдлагуудад танилцуулж шийдвэрлүүлэх чиглэлд ажиллана. 

Бэлтгэсэн: uih.mn

Сэтгэгдэл