УИХ-ын тухай хуулийг шинэчилж, гишүүдийн ёс зүйн асуудлыг хариуцдаг дэд хороог байнгын хороо болгон өргөжүүлээд гурав дахь жилтэй золгож байна. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг батлаад нэг жил өнгөрлөө. Гишүүдийн ёс зүйн асуудлыг шийдэх хууль, эрх зүйн орчин, бүтцийг нь ийнхүү шинэчилсэн. УИХ-ын гишүүдийн ёс зүйгүй үйлдлийн талаарх мэдээлэл үе үе цацагдсаар байна. Үнэн үү, баталгаатай юу, бидний сонгосон төлөөлөл яг ёс зүйгүй үйлдэл гаргасан уу гэх олон асуулт иргэдийн дунд хариултгүй үлдсээр. Харин УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо таг чиг, дүлий дүмбий “царайлсаар” ирэв.
Хариултгүй, тодорхойгүй үлдсэн асуултууд
2020 оны сонгуулийн дараа бүрэлдсэн УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж буй хугацаанд гишүүдийн ёс зүйн талаарх олон мэдээлэл хөндөгдөв. Эдгээрийг доор дэлгэрүүлье.
Таг чиг байсаар, иргэдийн итгэл дундарсаар
УИХ бол ард түмний төлөөллийн байгууллага. “Бага ард түмэн” ч гэж нэрлэдэг. Хууль тогтоох байгууллагад иргэдийг төлөөлж сонгогдсон УИХ-ын гишүүд ийнхүү ёс бус аашилж, гэмт хэрэг хийсэн, үгүй нь тодорхойгүй, хариуцлага ч хүлээхгүй байсаар.
2020 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо нийт 19 удаа хуралджээ. Улсын төсөв хэлэлцэх, үндсэн чиглэл батлах, байнгын хорооны даргыг сонгох, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг хэлэлцэх, Төрийн албаны зөвлөлийн мэдээлэл сонсох болон Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл гэсэн хэдхэн асуудлаар л хуралдаж ирсэн байна. Харамсалтай нь, УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой олон асуудал хөндөгдсөн ч нэгийг нь ч хэлэлцсэнгүй. Уг нь УИХ-ын гишүүнтэй холбоотой ямар нэг асуудал гарвал тухай бүрт нь бодитой мэдээллийг өгөх нь зүйтэй. Ингэж хаалттай байх тусам, юу болсон талаарх үнэн бодит мэдээллийг нуух тусам иргэдийн УИХ-д итгэх итгэл дундарч буй нь хортой үзэгдэл. Цахим сүлжээнд иргэд “Ийм ёс зүйгүй хүнийг УИХ-ын гишүүнээр ажиллуулсаар байх уу, хууль тогтоолгосоор байх уу” гэж шүүмжилж байна.
УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд зааснаар гишүүн ард түмнийхээ элчийн хувьд бүрэн эрхийнхээ хугацаанд биеэ авч явах, шударга байдлаараа үлгэр дуурайл үзүүлэх ёс зүйн хэм хэмжээг мөрдөх ёстой. Гэвч гишүүний ёс зүйн зөрчлийн асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа тохиолдолд, эсвэл тухайн гишүүн зөрчил гаргасан гэж үзэж, иргэдээс уучлал хүссэн бол байнгын хороогоор авч хэлэлцэхгүй гэж дүрэмд тусгажээ. Эл заалтаар далимдуулан өнгөрсөн хугацаанд үүссэн гишүүдийн ёс зүйтэй холбоотой зарим асуудлыг дээрх байнгын хороо авч хэлэлцсэнгүй.
УИХ-ын гишүүд ёс зүйтэй байж, зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага хүлээдэг байх нь парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээж парламентын засаглалыг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй.
УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд заасан онцлох зохицуулалтаас хүргэе.
10.4. УИХ-ын гишүүний ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг Байнгын хорооны дарга хүлээн авч Байнгын хорооны аль нэг гишүүнд хянуулахаар шилжүүлнэ:
10.5.Шалгалтын явцад гишүүний ёс зүйн зөрчлийн шинж байдал нь ёс зүйн хариуцлага тооцохооргүй бол шалгалтын дүнг үндэслэн Байнгын хорооны дарга тухайн гишүүнийг дуудаж уулзан зөвлөгөө өгнө.
10.6.Шалгалтын явцад гомдол, мэдээлэлд дурдсан гишүүний ёс зүйн зөрчлийн асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзвэл шалгалтын дүнг Байнгын хорооны даргад танилцуулна.
Ёс зүйн шаардлагыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага
Бэлтгэсэн: UIH.mn