Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг төслийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн байна. Тодруулбал, багц буюу Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүд, эдгээртэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэхээр болоод байна.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд тусгасан онцлох заалтыг танилцуулъя
Нийгмийн даатгалын сан (НДС)-гийн хөрөнгийг хэрхэн хадгалах чиглэлээр
Албан даатгуулагч даатгалын аль төрөлд даатгуулах талаарх
Дараах албан журмын даатгуулагчид тэтгэврийн, тэтгэмжийн, ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулна. Үүнд
Дараах албан журмын даатгуулагчид тэтгэврийн, тэтгэмжийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулна. Үүнд
Дараах албан журмын даатгуулагчид тэтгэврийн, тэтгэмжийн даатгалд даатгуулна. Үүнд
Дараах албан журмын даатгуулагчид тэтгэврийн даатгалд даатгуулна. Үүнд
Сайн дураар даатгуулагчийн талаарх
Шимтгэлийн хувь хэмжээний чиглэлээр
Ажил олгогч болон албан журмын даатгуулагч доор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө.
№ |
Нийгмийн даатгалын төрөл |
Ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ |
Даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ |
1 |
Тэтгэврийн даатгал |
8.5 |
8.5 |
2 |
Тэтгэмжийн даатгал |
1.0 |
0.8 |
3 |
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал |
0.5, 1.5, 2.5 |
- |
4 |
Ажилгүйдлийн даатгал |
0.5 |
0.2 |
ДҮН |
10.5, 11.5, 12.5 |
9.5 |
Сайн дураар даатгуулагч доор дурдсан хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлнө.
№ |
Нийгмийн даатгалын төрөл |
Даатгуулагчийн өөрөө мэдүүлсэн орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ |
1 |
Тэтгэврийн даатгал |
11.5 |
2 |
Тэтгэмжийн даатгал |
1.0 |
3 |
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал |
1.0 |
Дүн |
13.5 |
Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцох хугацаа
Дараах тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ
Тэтгэврийн даатгалын нэрийн дансны бүртгэл
Даатгуулагчийн нэрийн дансанд дараах орлогыг бүртгэнэ:
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөлд тусгасан онцлох заалтыг хүргэе.
Монгол Улс нь олон давхаргат тэтгэврийн тогтолцоотой байна. Олон давхаргат тэтгэврийн тогтолцоо нь дараах давхаргын тэтгэврээс бүрдэнэ:
нэгдүгээр давхарга буюу нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр;
хоёрдугаар давхарга буюу тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэвэр;
гуравдугаар давхарга буюу хувийн нэмэлт тэтгэвэр.
Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:
5.1.1. тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-оос доошгүй жил төлсөн 65 насанд хүрсэн даатгуулагч;
5.1.2.тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй;
5.1.3.төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-оос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй;
5.1.4.нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй;
5.1.5.нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, түүнчлэн нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй;
5.1.6. нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй;
5.1.7. сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад гоцлол дуучин, бүжигчин, агаарын болон хэрэглэлийн гимнастик, акробат, тэнцвэр, уран нугаралт, хүнд жингийн үзүүлбэрийн жүжигчин, зэрлэг араатан, ан амьтан сургаж тоглуулагч, хөөмийчин, найрал хөгжмийн үлээвэр хөгжимчнөөр 20-оос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурдсан мэргэжлээр ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, мөн төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд 25-аас доошгүй жил ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч.
тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-аас 20 хүртэл жил төлсөн 65 насанд хүрсэн даатгуулагч өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авах эрхтэй.
Тайлбар: Энэ хэсгийн 5.1.1-д заасан өндөр насны тэтгэврийн нас нь 1957 он ба түүнээс өмнө төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд 60, 1962 он ба түүнээс өмнө төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 55 байна. Цаашид 1958 онд төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд 60 нас 3 сар, 1963 онд төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 55 нас 3 сар байх бөгөөд тэтгэвэр тогтоолгох насыг даатгуулагчийн төрсөн онд харгалзуулан 3 сараар нэмэгдүүлж, 1977 он ба түүнээс хойш төрсөн эрэгтэй, 2002 он ба түүнээс хойш төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд өндөр насны тэтгэврийн нас 65 байна.
Энэ хэсгийн 5.1.2-т заасан тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацаа 2023 онд 21 жил 6 сар байх бөгөөд энэ хугацааг 25 жил хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлнэ.
Энэ хэсгийн 5.1.4-т заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас 1973 он ба түүнээс өмнө төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд 50, 1978 он ба түүнээс өмнө төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 45 байна. Цаашид 1974 онд төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд 50 нас 3 сар, 1979 онд төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 45 нас 3 сар байх бөгөөд тэтгэвэр тогтоолгох насыг даатгуулагчийн төрсөн онд харгалзуулан 3 сараар нэмэгдүүлж, 1993 он ба түүнээс хойш төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд өндөр насны тэтгэврийн нас 55, 1998 он ба түүнээс хойш төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд өндөр насны тэтгэврийн нас 50 байна.
6.1.Өндөр насны тэтгэвэр бодох арга дараах төрөлтэй байна:
6.1.1.цалинд үндэслэсэн;
6.1.2.нэрийн дансны.
6.2.Өндөр насны тэтгэврийг бодоход даатгуулагч 1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрсөн бол энэ зүйлийн 6.1.1-д заасан, 1979 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр ба түүнээс хойш төрсөн бол мөн зүйлийн 6.1.2-т заасан аргыг хэрэглэнэ.
6.3.Даатгуулагч 1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1979 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд төрсөн бол энэ зүйлийн 6.1-д заасан аргаас өөрөө сонгоно.
Өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт
9.1.Энэ хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд доор дурдсан нөхцөлийг хангасан түүний нөхөр, эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлнэ:
9.1.1.Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар бүртгүүлсэн;
9.1.2.10 ба түүнээс дээш жил хамт амьдарсан.
9.2.Энэ зүйлийн 9.1-д заасан тэтгэврийн нэмэгдлийн хэмжээ нь нас барсан тэтгэвэр авагчийн авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцүү байна.
9.3.Энэ зүйлийн 9.2-т заасан тэтгэврийн нэмэгдлийг тэтгэвэр авагчийн нас барсны дараагийн 2 дахь сараас эхлэн олгоно.
9.4.Энэ хуулийн 9.1-д заасан нас барсан тэтгэвэр авагч нь 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгон авч байсан бол түүний нөхөр, эсхүл эхнэрт олгох тэтгэврийн нэмэгдлийн зардлыг улсын төсвөөс хариуцна.
Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ.
Бэлтгэсэн: UIH.mn
Засгийн газар Монгол банкны үнэт цаасыг худалдаж авах мөнгөгүй хүмүүст зориулсан зохицуулалт байгаа юу.