www.UIH.mn нээгдлээ
2021-05-26

УИХ-ын гишүүд ажлаа хийж, үндсэн үүргээ гүйцэтгэж буйд хяналт тавих, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх зорилготой www.UIH.mn сайт нээгдлээ. 

Энэхүү сайт нь УИХ-ын гишүүн (төлөөлөл) үндсэн чиг үүргээ хэрхэн гүйцэлдүүлж, хэрэгжүүлж буйтай холбоотой мэдээ мэдээллийг ил тод, эмх цэгцтэй хүргэх, улмаар төлөөллийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд дараах зорилтуудын хүрээнд үйл ажиллагаа явагдах болно. Үүнд:


1. УИХ-ын гишүүний үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж буй эсэх тухай мэдээллийг цуглуулж, боловсруулах;
2. Мэдээлэл байршуулах цахим платформын загварыг гаргаж, хөгжүүлэх;
4. Цахим санг олон нийтэд сурталчилж таниулах, маркетингийн үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэх (контент бүтээх), олон нийтэд сурталчлах;
5. Төслийн үр дүнг тооцож, тайлагнах, цаашид цахим санг тогтвортой ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авах;

Сэтгэгдэл