"Нүүрсний хулгай"-н асуудлаарх нээлттэй сонсголыг эхлүүлсэн ч иргэд УИХ-ын гишүүдтэй нэг танхимд суухыг шаардав
2022-12-21

"Нүүрсний хулгай"-н асуудлаарх ерөнхий хяналтын нээлттэй сонсгол ыг өнөөдөр 10.00 цагт Төрийн ордонд эхлүүлсэн ч  зохион байгуулалтын хувьд учир дутагдалтай байна гэж иргэд, жагсагчид бухимдан, бусниуллаа. Учир нь сонсголд маш олон иргэн, жагсагч, хуулийн этгээдийн төлөөлөл бүртгүүлсэн тул олон танхимд хуваарилсан байна. УИХ-ын гишүүд, төрийн байгууллагын удирдлагуудыг нэг танхимд хуваарилсан бөгөөд иргэд өөр танхимд дэлгэцнээс мэдээлэл авах байдлаар оролцохгүй гэж бухимдан дарга нарын суусан танхимын үүдэнд ирж, "Оръё. Нүүр нүүрээ харж ярилцъя. Ингэж дэлгэц ширтэх байсан юм бол гэрээсээ оролцчихно. Асуулт асуух боломж алга. Нээлттэй байя" гэх зэргээр  орилж, танхимд орцгоов. Мөн УИХ-ын гишүүдийг нэр цохон янз бүрээр хэлж,  "танхимаас гар" гэж ам нийлүүлэн орилов. 

УИХ-ын гишүүдийн суусан танхимын үүдэнд хамгаалагч нар зогсож, зарим иргэн, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг оруулахгүй байсан тул тэднийг оруулахыг бусад нь шаардав. 
Сонсголыг 13.00 цагт их танхимд хийхээр хойшлуулав. 

 

Сэтгэгдэл