МАН: Нийгмийн зөвшилцлийн үндэсний чуулган зохион байгуулна
2022-12-19
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж, батлах нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн нийгмийн бүлгүүдийг оролцуулсан үндэсний хэмжээний чуулган, зөвлөгөөн зохион байгуулах нь зүйтэй гэж тогтжээ. Энэ чиглэлд бэлтгэл ажлыг хангаж, нийгмийн олон төлөөллийг оролцуулахад онцгой анхаарч ажиллах УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг гаргахаар тогтсон байна.
Хурлын дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ "Үүсээд байгаа нөхцөл байдлыг сайжруулах гол цөм нь төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах, засаглалыг нээлттэй болгох явдал. Үүнтэй холбоотойгоор нүүрсний, төрийн өмчийн хулгай нүүрлэлээ гэж олон нийт бухимдаж байна. Төрийн өмчит компаниудыг нээлттэй болгож, олон нийтийн хараа хяналтад оруулах, Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагыг нь сонгон шалгаруулах шаардлагатай" гэв.
Сэтгэгдэл