УИХ-аас байгуулсан Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаарх хянан шалгах түр хороо өнөөдөр хуралдаж, түр хорооны сонсголын тов тогтоох, түр хорооны сонсголд гэрчээр дуудах хүн, албан тушаалтны нэрс батлах, хянан шалгагч, шинжээч нарын ажлын хөлсийг тогтоох талаар хэлэлцлээ.
Нотлох баримтыг шинжлэн судлах түр хорооны сонсголыг дараах 3 үе шаттай зохион байгуулахаар болов.
2023 оны нэгдүгээр сарын 16-20-нд Хөгжлийн банкнаас олгосон зээл, эргэн төлөлт, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид, хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын мэдээллийг сонсоно.
2023 оны хоёрдугаар сарын 6-10-нд Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон улсын аудитын компаниудын дүгнэлт зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн байдал, холбогдох гэрчээс мэдүүлэг авах
2023 оны гуравдугаар сарын 13-17-нд Хөгжлийн банкны эх үүсвэрээс арижлааны банкуудаар дамжуулан төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, шаардлагатай гэрчийн мэдүүлэг авах, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүнгийн талаар хянан шалгагчийн мэдээлэл сонсох, нээлттэй сонсголын үр дүнг хэлэлцэх, цаашид авах арга хэмжээний тухай шийдвэрийн төсөл сонсох байдлаар
Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Гэрчээр дуудсан хүмүүс ирээгүй бол төрийн алба хааж буй тохиолдолд Төрийн албаны тухай хуулиар хариуцлага хүлээлгэх, иргэдийн хувьд Зөрчлийн тухай хуулиар торгуулах арга хэмжээ авна. Гэрчээр дуудаж байгаа хүмүүсийн нэрийг урьдчилж зарлах ёстой юм байна. Гэрчээр дуудагдсан учраас тухайн хүнийг сэжиглээд, байцааж байгаа гэж ойлгох нь өрөөсгөл. Хэрэг учирлыг тодруулах үүднээс шаардлагатай асуудлаар мэдээлэлтэй, албан тушаал хашиж байсан учраас дуудаж байгаа” гэв. Хянан шалгах ажлын хүрээнд одоогоор нэг сая гаруй банкны гүйлгээг шалгасан байна.
Хөгжлийн банкны асуудлаарх хянан шалгах түр хорооны хянан шалгагчаар Монголбанкны Хууль эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн Б.Мөнх-Оршихыг 2022 оны арваннэгдүгээр сарын 14-нд томилсон. Гэвч хянан шалгагчаар ажиллахаас өөрийн хүсэлтээр маргааш нь татгалзсан байна. Түр хорооны шинжээчээр Ч.Амарбаясгалан, О.Мөнхбат нарыг томилуулахаар тогтоолд тусгасан бөгөөд гишүүдийн олонх дэмжлээ.
Түр хорооны дарга Б.Энхбаяр “Хөгжлийн банканд өмнө нь хийгдсэн бүхий л шалгалтын материалын дүнг албажуулж ирүүлэх тогтоол гаргасан байдаг. Уг тогтоолын хүрээнд хяналт шалгалтын ажил хийх явцад 2020 онд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын хамтарсан удирдамжаар Хөгжлийн банканд хийгдсэн хяналт шалгалтын материалыг ирүүлээгүй. Материалыг хоёр удаа нэхсэн. Хамгийн сүүлд ирүүлсэн материалыг Сангийн сайд албажуулаагүй байсан. Хөгжлийн банканд гарсан зөрчил, дутагдал тухайн албажуулаагүй шалгалтаар илэрсэн байжээ. Тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар эс үйлдлээр шалгалтын дүнг албажуулахгүй, нуун дарагдуулсан байна гэж үзнэ. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн шалгалтын дүнг албажуулаад гарын үсэг зурж, Сангийн яаманд 2020 онд хүргүүлж байжээ. Гэвч албажуулах байтугай Засгийн газарт энэ талаар танилцуулаагүй байна. Түр хорооноос хоёр ч удаа нэхэж байж, сүүлдээ албан шаардлага хүргүүлсний эцэст үүнийг ирүүлсэн. Энэ ямар учиртайг тодруулахын тулд Сангийн сайд Б.Жавхланг дуудсан” хэмээв.
Түр хорооны сонсголд гэрчээр дуудах 152 хүний нэрийг зарлав. Эдгээрээс заримыг нь доор жагсаав.
2012 онд байгуулсан Бондын зөвлөл гэгддэг Бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүн (Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Эрчим хүчний сайд М.Сономпил, Зам, тээврийн сайд А.Гансүх, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын даргын ахлах зөвлөх Одхүү, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Эдийн засгийн хөгжлийн яамны ТНБД Шинэбаатар)
Ц.Элбэгдорж
Х.Баттулга
Ч.Хүрэлбаатар
С.Бямбацогт
Б.Чойжилсүрэн
Ш.Адьшаа
Г.Амартүвшин
Ц.Анандбазар
Ё.Баатарбилэг
Г.Дамдинням
Х.Ганхуяг
Ч.Ундрам
О.Цогтгэрэл
Ч.Сайханбилэг
Ж.Эрдэнэбат
С.Баярцогт
Ц.Гарамжав
А.Сүхбат
Д.Энхтайван
Б.Ундармаа
Д.Хүрэлбаатар
Б.Болор
Д.Цогтбаатар
З.Баянсэлэнгэ
Г.Мөнхбаяр
Б.Эрдэнэбат
М.Билэгт
Э.Золзаяа
УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ СОНСГОЛД ГЭРЧЭЭР ДУУДАХ ХҮМҮҮСИЙН НЭРС
/2012 онд байгуулагдсан Бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүн, тухайн үеийн албан тушаалаар/
/Зээлдэгчдийн төлөөлөл/
№ | Овог нэр | Албан тушаал | Холбогдох зээл |
1 | Ш.Төгсбат | Гүйцэтгэх захирал | Бармон ХХК |
2 | О.Баяр | Гүйцэтгэх захирал | Комплант ХХК |
3 | Р.Мөнхжаргал | Дэд захирал | КЬЮ ЭС СИ ХХК |
4 | Д.Эрдэнэбилэг | Хамаарал бүхий этгээд | КЬЮ ЭС СИ ХХК |
5 | С.Бямбасүрэн | Хувьцаа эзэмшигч | МБҮ ТРЕЙД ХХК |
6 | Д.Батбаяр | Хувьцаа эзэмшигч | МОДУН ХХК |
7 | Д.Лхагвадорж | Хувьцаа эзэмшигч | МОНГЕМА ХХК |
8 | Э.Эрдэнэбилэг | Эцсийн өмчлөгч | МОНГОЛ ДРАЙ МИЛК ХХК |
9 | Б.Даваасүрэн | Хувьцаа эзэмшигч | МОНГОЛ МАХ ЭКСПО ХХК |
10 | Ч.Баттогоо | Хувьцаа эзэмшигч | МОНГОЛ МИКРОН КАШМЕР ХХК |
11 | Г.Цолмон | Хувьцаа эзэмшигч | ПИРАМИД-ОРД ХХК |
12 | Г.Байгальмаа | Хамаарал бүхий этгээд | ПИРАМИД-ОРД ХХК |
13 | Ц.Баттогтох | Хувьцаа эзэмшигч | ПРОМОН ТРЕЙД ХХК |
14 | Л.Болдбаатар | Санхүү эрхэлсэн захирал | СОР КАШЕМИР ХХК |
15 | Г.Батдорж | Эцсийн өмчлөгч | СЭЛЭНГИЙН ГЕРЕФОРД ХХК |
16 | Б.Амармэнд | Гүйцэтгэх захирал | ЦЭЦЭНС МАЙНИНГ ЭНД ЭНЕРЖИ ХХК |
17 | М.Баянмөнх | Гүйцэтгэх захирал | ЭЙЧ ЭНД ЭЙЧ РЕМИКОН ХХК |
18 | Ө.Болдсайхан | Эцсийн өмчлөгч | ЭНСАДА-ИСТЕРН ХХК |
19 | Д.Мөнхбаатар | Эцсийн өмчлөгч | ЭРД ХУЛ ХХК |
20 | Мягмардорж | Хувьцаа эзэмшигч | ГАЗ-ИМПОРТ |
21 | Т.Пүрэвдорж | Хувьцаа эзэмшигч | МОН ВАТТ |
22 | Н.Тавинбэх | ЭХЯ-ны ТНБД | Эрчим хүчний яам |
23 | Г.Тэнгэр | ТТЦС ХХК-ийн захирал | Эрчим хүчний яам |
24 | н.Баттулга | Эгийн голын УЦС ХХК-ийн захирал | Эгийн голын усан цахилгаан станц ТӨХХК |
25 | Я.Батсуурь | Гүйцэтгэх захирал | Эрдэнэс тавантолгой ХК |
26 | Б.Энхбат | Санхүү эрхэлсэн дэд захирал | Эрдэнэс тавантолгой ХК |
27 | Б.Бямбасайхан | Гүйцэтгэх захирал | Эрдэнэс монгол ХХК |
28 | Ц.Түмэнцогт | Гүйцэтгэх захирал асан | Эрдэнэс монгол ХХК |
29 | П.Ганхүү | Гүйцэтгэх захирал асан | Эрдэнэс монгол ХХК |
30 | Д.Хаянхярваа | Гүйцэтгэх захирал асан | Эрдэнэс монгол ХХК |
31 | О.Хулан | Гүйцэтгэх захирал /үүрэг гүйцэтгэгч/ | Эрдэнэс монгол ХХК |
32 | А.Гантулга | Ерөнхий захирал асан | ТОСК ТӨҮГ |
33 | Л.Батжаргал | Гүйцэтгэх захирал | ТОСК ТӨҮГ |
34 | Д.Ганхуяг | Батлан хамгаалах яамны ТНБД | ТОСК хөдөлгөөнт цогцолбор |
35 | Ц.Эрдэмжаргал | Захирал | Зэст-Өндөр ХХК |
36 | Г.Ононтуул | Захирал | Заг инженеринг ХХК |
37 | Л.Чулуунбаатар | Захирал, үүсгэн байгуулагч | Болор шүр ХХК |
38 | Ц.Содхүү | Хувьцаа эзэмшигч | Болор шүр ХХК |
39 | Ц.Ууганбаяр | Гүйцэтгэх захирал | НЬЮ ЯАРМАГ ХАУСИНГ ПРОЖЕКТ ХХК |
40 | Б.Эрдэнэбат | Хувьцаа эзэмшигч | ЭРЭЛ ХХК |
41 | М.Билэгт | Хувьцаа эзэмшигч | АЧЛАЛ ТРЕЙД ХХК |
42 | Э.Золзаяа | Хувьцаа эзэмшигч | ИЗИНИС ЭЙРВЭЙЗ ХХК |
43 | Д.Оюундэлгэр | Гүйцэтгэх захирал | ИЗИНИС ЭЙРВЭЙЗ ХХК |
44 | Г.Буяндэлгэр | Хувьцаа эзэмшигч | ТҮГЭЭМЭЛ ТҮМЭН ХИШИГ ХХК |
45 | Ш.Билэгтэй | Хувьцаа эзэмшигч | ШАНХ МАЙНИНГ ХХК |
46 | Б.Гантүлхүүр | Хувьцаа эзэмшигч | ПИ СИ ВАЙ ХХК |
47 | Ц.Отгонбаатар | Хувьцаа эзэмшигч | ПЕТРОЛЕУМ ПРОДАКШИН ХХК |
48 | Ц.Насанбат | Хувьцаа эзэмшигч | ДЭД БҮТЭЦ ИНЖЕНЕРИНГ ХХК |
49 | Б.Алтангадас | Гүйцэтгэх захирал | МОНПЕЛЛЕТС ХХК |
50 | Б.Болормаа | Хувьцаа эзэмшигч | МОНГОЛ ЭМ ИМПЕКС КОНЦЕРН ХХК |
51 | Б.Мөнхтөр | Захирал | Бэрэн групп ХХК |
52 | М.Цэлмэг | Гүйцэтгэх захирал | Бэрэн групп ХХК |
53 | Т.Болдмаа | Нягтлан бодогч | Бэрэн групп ХХК |
54 | Н.Сүхболд | ХУД-ийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч | Бэрэн групп ХХК |
55 | Б.Батбаатар | Захирал | Инжир ХХК |
56 | Ч.Өлзий | Захирал | Инжир ХХК |
57 | Э.Эрдэнэ | Тагнуулын ерөнхий газрын газрын дарга асан | Инжир ХХК |
58 | Ш.Бүтэд | Мон дулаан трейд ХХК-ийн захирал | Чингис хаан банк |
59 | Г.Ганчимэг | гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч | МАВАНГҮЙ ХХК |
60 | Ж.Дашдэмбэрэл | гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч | ТИ ЖИ ВАЙ ХХК |
61 | Н.Амгалан | гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч | БИЙД МАЙНИНГ ХХК |
62 | В.Ганзориг | гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч | ХАМТЫН ЭХ БУЛАГ ХХК |
63 | Ц. Пүрэврэнчин | гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч | СОДМОНГОЛ ХХК |
64 | Б.Лхагвадорж | гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч | ПИ АЙ ЭМ ЭМ ХХК |
65 | А.Ариунболд | Хамаарал бүхий этгээд | МОНГОЛ ЭМ ИМПЕКС КОНЦЕРН ХХК |
66 | Ц.Баатарбилэг | Гүйцэтгэх захирал | НВЦ ХХК |
67 | Х.Энхсайхан | Гүйцэтгэх захирал | Монлаа ХХК |
68 | Ц.Баярсайхан | Хувьцаа эзэмшигч | Мондулаан трейд ХХК |
69 | Б.Чулуунбаатар | Хувьцаа эзэмшигч | Моннис майнинг ХХК |
70 | Ханагатын Асылбек | Хувьцаа эзэмшигч | Скайланд энержи ХХК |
71 | С.Дуламжав | Хувьцаа эзэмшигч | Сонгоулд ХХК |
72 | Б.Баярмаа | Хувьцаа эзэмшигч | Хатант интернэйшнл ХХК |
73 | Д.Мандахбаяр | Хувьцаа эзэмшигч | Ганхүдэр орд ХХК |
74 | М.Энхтайванбаатар | Хувьцаа эзэмшигч | Империал голд майнинг ХХК |
75 | Н.Батмагнай | Хувьцаа эзэмшигч | Империал голд майнинг ХХК |
76 | Г.Аюулгүй | Хамаарал бүхий этгээд | Азийн бамбар ХХК |
77 | У.Тулгаболд | Хувьцаа эзэмшигч | Нью хаппи ХХК |
78 | Н.Өлзийбаяр | Хувьцаа эзэмшигч | БНМС ХХК |