Үнэлгээний зарчим
2021-12-09

Бидний үйл ажиллагааны үндсэн зарчим нь зөвхөн хөдөлшгүй бодит баримт дээр тулгуурлан ажиллах юм. Бид ямар нэгэн субьектив байдлаар бусдыг харлуулах, нэр хүндэд нь халдахыг огтхон ч зориогүй болно. Бид Монгол улсын болон гаднын Factchecker-үүдийн арга зүйд болон өөрсдийн судалгааны үндсэн дээр тулгуурлан  боловсруулсан дараах арга зүйн дагуу мэдээллүүдэд үнэлгээ хийдэг. 

Бид мэдээллийг үнэн мэдээлэл, тодорхойгүй мэдээлэл, худал мэдээлэл гэсэн 3 ангиллаар үнэлнэ. Үнэлгээг хийхдээ дараах зарчмын дагуу ажиллана. 

  • Мэдээллийн эх сурвалжийг нягтлах 
  • Тухайн мэдээллийг гаргасан домайн хаягийг нягтлах 
  • Мэдээний гарчиг болон агуулгыг нягтлах 
  • Мэдээлэлд дурдагдсан эх сурвалжуудыг нягтлах 
  • Мэдээллийн агуулга болон хэлбэрийг нягтлах 

 

 

Сэтгэгдэл