ЗХЖШ-ын даргаар С.Ганбямбыг томилохыг УИХ дэмжлээ
2022-11-03

          УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-ын даргаар С.Ганбямбыг томилох талаар хэлэлцэж, нууц санал хураалт явуулснаар гишүүдийн олонх дэмжлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холбогдох хуульд заасны дагуу түүнийг санал болгосон бөгөөд УИХ зөвшилцөх зохицуулалттай. 

С.Ганбямба нь 1997-2000 онд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид салааны захирагч, 2000-2001 онд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид батарейны захирагч, 2001-2006 онд Батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн сургуульд ротын захирагч, 2006-2007 онд Зэвсэгт хүчний 327 дугаар ангид артиллерийн дарга, 2009-2012 онд Батлан хамгаалахын удирдлагын академийн Цэргийн стратегийн тэнхимд багш, ахлах багш, 2012-2013 онд  Батлан хамгаалах яаманд тасгийн дарга, ахлах мэргэжилтэн, 2013-2017, 2019-2020 онуудад Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газарт Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн дарга, 2020-2021 онд Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажилласан бөгөөд 2021 оны есдүгээр сараас Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч даргаар томилогдон ажиллаж буй аж. 

УИХ-ын гишүүд цэргийн алба хаагчтай дүрмийн бусаар харьцахгүй байхад анхаарч ажиллах, стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалтад цэргүүдийг аль болох оролцуулахыг захив. 

Сэтгэгдэл