Factcheck-н хамрах хүрээ
2021-12-09

Factcheck-н хамрах хүрээ нь ерөнхий утгаараа УИХ-ын гишүүд болон УИХТГ-аас гаргаж буй бүх төрлийн мэдээллүүд байх юм. Бид эдгээр мэдээллүүдэд Factcheck хийснээрээ худал мэдээлэлтэй тэмцэх, мэдээллийн үнэн бодит байдлыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна. 

Factcheck-н хамрах хүрээг нарийвчлан эх үүсвэрээр нь авч үзвэл дараах хүрээг хамаарна: 

  • Улсын Их Хурлын Тамгын Газрын албан ёсны website болох parliament.mn дээр гарсан мэдээллүүд. Үүнд: гишүүдийн чуулганы ирц, УИХ-ын чуулганы тэмдэглэл болон бусад мэдээ мэдээллүүд орно.
  • УИХ-ын гишүүдийн хуралдааны үеэр болон, хэвлэлд өгсөн бүх төрлийн мэдээллүүд.
  • УИХ-ын гишүүдийн хувийн Facebook болон Twitter хаягуудаараа олон нийтэд түгээж буй мэдээллүүд. 
Сэтгэгдэл