ХНХ-ын сайдаар Т.Аюурсайханыг томиллоо
2022-10-21

                УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын шинэ гишүүнээ танилцууллаа. Тэрбээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалд УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг томилохоор шийджээ. 

Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Төмөрбаатарын Аюурсайхан нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 

Боловсрол:
-1993 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 1999 онд Бүгд Найрамдах Турк Улсын Докуз Ейлүл их сургууль, 2006 онд  Японы олон улсын их сургууль, Сөүлийн Үндэсний их сургууль, 2014 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр, боловсролын докторын зэрэгтэй

Ажилласан байдал:
2000-2005 онд “Аста Пресс” ХХК-ийн ерөнхий захирал
2006-2009 онд Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газарт ахлах референт,
2008-2012 онд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх,
2012 онд Чингэлтэй дүүргийн Засаг дарга,
2013-2015 онд Монгол ардын намын Хяналтын ерөнхий хорооны дэд дарга,
2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга,
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2019-2020 онд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга,
2020 оноос Улсын Их Хурлын Дэд даргаар тус тус ажиллаж байна.  
Улсад 22 жил ажилласан туршлагатай.

 

 

 

 
 
Сэтгэгдэл
Цэцэг2022-10-23 15:0464.119.21.16
Дэд даргын суудал сулрав уу, хэн "очих" вэ???