Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг төслийг d.parliament.mn сайт болон "D-Parliament" аппликэйшний өргөн мэдүүлсэн төсөл (энд дарна уу) гэсэн хэсгээс харж, саналаа өгөх боломжтой.
Дээрх төсөлд тусгаснаар ирэх онд төсвийн ерөнхийлөн захирагч нар хэчнээн төгрөг зарцуулах талаарх мэдээллийг дараах графикаас харна уу. Ирэх даваа гарагт УИХ-ын чуулган нээлттэй хийснээр 2023 оны төсвийн төслийг хэлэлцэх бөгөөд хуульд заасанчлан УИХ-ын гишүүд төслийн зарлагыг нэмэгдүүлэхгүйгээр дотор нь зохицуулалт хийх санал гаргах эрхтэй.
Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийг арваннэгдүгээр сарын 15-нд багтаан УИХ батлах хуультай.
Доорх графикаас харахад Засгийн газрын гишүүдээс Сангийн сайд хамгийн их буюу 4.1 их наяд гаруй төгрөгийг зарцуулахаар төсөлд тусгажээ.
Харин төрийн бусад байгууллагуудын тухайд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хамгийн их буюу 90.6 тэрбум төгрөг зарцуулах эрх үүсэх (төсөлд тусгаснаар) нь.
Бэлтгэсэн: UIH.mn