Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч. Алтанцэцэг, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан, мөн аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарантуяа нар өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэнтэй холбогдуулан албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлнэ.