Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар дараах томилгоог хийжээ. Үүнд
- Зам, тээврийн хөгжлийн сайд асан Л.Халтарыг тус яамны дэд сайдаар
- Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнийг тус яамны дэд сайдаар
- Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ч.Золбаярыг
- Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэнг
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Г.Ёндонг "Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар томилжээ.
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан З.Мэндсайханд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл хариуцуулахаар болсон байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан А.Ариунзаяаг Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр томилжээ.