УИХ-ын 2022 оны ээлжит бус чуулганы өчигдрийн /2022.08.30/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Байнгын хороодын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ дахь МАН-ын бүлгээс дараах байнгын хороодын дарга нарт нэр бүхий УИХ-ын гишүүдийг нэр дэвшүүлсэн байна. Үүнд
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг
- Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
- Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Э.Батшугар
- Нийгмийн бодлогын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн П.Анужин
- Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн
- Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин
- Хууль зүйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар
- Эдийн засгийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн П.Цэрэнпунцаг
Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух УИХ-ын гишүүн байгаагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тэднийг томиллоо.