УИХ-ын "ЭЭЛЖИТ БУС" чуулганыг даваа гарагт эхлүүлнэ
2022-08-17

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.08.17) Үндсэн хуулийн 27.3 дахь хэсэг, УИХ-ын тухай хуулийн 14.1.2, 19.1, 19.4, 19.5 дахь хэсгийг тус тус үндэслэн УИХ-ын ээлжит бус чуулганыг 2022 оны наймдугаар сарын 22-ноос 26-ны өдөр товлон зарлах тухай захирамж гаргалаа. 

Ээлжит бус чуулганаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл, Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 2 дугаар тогтоол болон цаг үеийн асуудлыг хэлэлцэнэ.

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг 2022 оны наймдугаар сарын 22-ны өдрийн даваа гарагийн 10.00 цагт эхлэхээр товлов. 

Сэтгэгдэл