Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавина
2022-08-15

             Төрийн аудитын байгууллага төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийг зохистой төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад хяналт тавих бүрэн эрхтэй. Үүний хүрээнд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих бодлого, чиглэлийг тодорхойлж, баталгаажуулсан байна.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих бодлого, чиглэлийг төрийн аудитын байгууллагын аудитор, аудитыг хянан удирдах албан хаагчид мөрдөж ажиллах бөгөөд төрийн аудиттай уялдуулах замаар төрийн хэмнэлтийн бодлого, хэрэгжилт, үр дүнтэй холбоотой асуудлыг аудитад хамруулах аж.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих дээрх бодлого, чиглэлийг хэрэгжүүлснээр төрийн бүх шатны байгууллага, нийтийн албаны үйл ажиллагаанд санхүүгийн сахилга бат, хандлагыг өөрчлөхөд нөлөө үзүүлэх, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх явцад бий болсон нийт хэмнэлт, үр өгөөжийг бодитой тооцоолох боломжтой гэнэ. Мөн төрийн үйл ажиллагаанд ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн аудитад төрийн хэмнэлттэй холбоотой аудитын горим, арга зүйг төлөвшүүлэх зэрэг үр дүнд хүрэхээр тодорхойлсон байна.

Сэтгэгдэл