НДҮЗ, ЭМДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийн сонголд оролцохыг урьжээ
2022-04-14

          Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүн, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилохтой холбогдуулан УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Нэр дэвшигчийн сонсголыг 2022 оны дөрөвдүгээр сарын 18-нд Төрийн ордны ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулахаар боллоо. Тус хорооноос иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл та бүхнийг оролцохыг урьжээ. 

Бүртгэл: 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17:30 цаг хүртэл явагдах тул нэр дэвшигчийн сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, холбогдох утасны дугаар, нэр дэвшигчдээс асуулт асуух эсэх зэргийг бүртгэлийн хуудас-ны дагуу бөглөж илгээн бүртгүүлнэ үү.   

Хэвлэл мэдээллийн байгууллага сонсголд оролцох хүсэлтээ 04 дүгээр сарын 15-ны өдрийн 17:30 цаг хүртэл цахимаар эсвэл шуудангаар бүртгүүлнэ үү.

Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг УИХ-ын цахим хуудсанд байршуулна. 

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд Б.Баяраа, Х.БуянжаргалР.Сансармаа нарын нэрийг дэвшүүлсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Ч.НарантуяаЗ.Цогтгэрэл нарын нэрийг дэвшүүлсэн байна.

Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-312, Нийгмийн бодлогын байнгын хороо. /Лавлах утас: 51-265010, 99073940/

Цахим шуудангийн хаяг: nyamsuren@parliament.mn 

Сэтгэгдэл