ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчдийн сонсголын зар
2020-05-20

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2020 оны тавдугаар сарын 6-ны өдрийн 04 тоот тогтоолоор Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан. 

 

Хууль зүйн байнгын хороо ХЭҮК-ын тухай хууль, ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу 2020 оны дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны өдрийн хооронд ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвших хүсэлтийг хүлээн авлаа.

Товлосон хугацаанд нийт 24 нэр дэвших хүсэлтийг хүлээн авснаас нэр бүхий 19 хүнийг Ажлын хэсгийн шийдвэрээр сонгон шалгаруулалтын оролцогчоор 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр бүртгэж, нэрсийг parliament.mn цахим хуудаст байршуулсан байна.

Ажлын хэсэг ХЭҮК-ын тухай хууль, ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын 1.9, 9.2-т заасны дагуу томилгооны сонсголыг 2020 оны зургаадугаар сарын 10, 11-ний өдөр цахимаар явуулахаар шийдвэрлэв. 19 оролцогчийг хүсэлт ирүүлсэн дарааллын дагуу дараах өдөр, цагт томилгооны сонсгол явуулах бөгөөд оролцогч тус бүрийн нэр дээр дарж нэр дэвших тухай хүсэлттэй нь танилцах боломжтой.

2020 оны зургадугаар сарын 10-ны өдрийн томилгооны сонсголын хуваар:

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчид:

        09.00-09.10 Томилгооны сонсголын дэгийг танилцуулна.

        09.10-10.00 Х.Мөнхзул

        10.00-10.50 Г.Агар-Эрдэнэ

        10.50-11.40 Б.Энхболд

        11.40-12.30 З.Өнөржаргал

        12.30-13.10 завсарлага

        13.10-14.00 Б.Өнөрмаа

        14.00-14.50 М.Гантулга

        14.50-15.40 Т.Ихтамир

        15.40-16.30 Б.Баттулга

        16.30-17.20 Б.Нармандах

        17.20-18.10 С.Энхцэцэг

 

2020 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн томилгооны сонсголын хуваарь:

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчид (үргэлжлэл)

        09.00-09.10 Томилгооны сонсголын дэгийг танилцуулна.

        09.10-10.00 Ж.Хунан

        10.00-10.50 Г.Нарантуяа

        10.50-11.40 Д.Сүнжид

        11.40-12.30 С.Энхбаяр

        12.30-13.30 завсарлага

        13.30-14.20 Ц.Адъяахишиг

 

 Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчид

        14.20-15.10 Ш.Цогбаатар

        15.10-16.00 П.Оюунчимэг

        16.00-16.50 Г.Наранбаатар

        16.50-17.40 Д.Цэнд-Аюуш    

 

Томилгооны сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага “Томилгооны сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2020 оны зургаадугаар сарын 8-ны өдрийн 18.00 цагаас өмнө batbyamba@parliament.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

 

Томилгооны сонсголыг Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат даргалан явуулна.

 

Томилгооны сонсгол явуулах бүрэлдэхүүнд Ажлын хэсгийн гишүүд орно. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Санжмятав, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан нар ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байна.

 

Сэтгэгдэл