ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчдын сонсголын зар
2022-02-08

           УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүнийг сонгон шалгаруулах” үүрэг бүхий ажлын хэсэг 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр хуралдлаа.

 

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад оролцохоо илэрхийлж хүсэлт гаргасан Т.СаруулС.Дондов нарыг сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэсэн. Ажлын хэсгийн хуралдаанаар тус комиссын гишүүнд нэр дэвшигч Т.Саруул, С.Дондов, өмнө нь оролцогчоор бүртгэгдсэн Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн, Б.Өнөрмаа, Ч.Отгончулуун нартай хийх томилгооны сонсголыг 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр 11:00 цагаас хийхээр тогтов. 

Томилгооны сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллагаТомилгооны сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 17.00 цагаас өмнө galsanbatb@parliament.mn имэйл хаягаар ирүүлэхийг уриаллаа.

Томилгооны сонсгол явуулахтай холбогдуулан иргэд, олон нийт нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцаж, сонирхож буй асуулт, санал, хүсэлтээ ажлын хэсгийн 51-267155 утсаар болон galsanbatb@parliament.mn хаягаар ирүүлэх боломжтой.

Сэтгэгдэл