НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Д.Батбаатарын танилцуулга
Нэр дэвшигчийн нэр: Дашбэрэлийн Батбаатар (1977 онд Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг.)
Хэзээ, хаана, ямар сургууль төгссөн мэргэжил, эрдмийн зэрэг, цол:
- 1984-1994 онд Нийслэлийн 78 дугаар дунд сургууль
- 1995-1999 онд Их засаг дээд сургуульд эрх зүйч, бакалавр,
- 2015-2017 онд Их засаг олон улсын их сургуульд хууль зүйн магистр зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
- 1999-2000 онд “Хүчин шонхор” ХХК-д байцаагчаар,
- 2000-2001 онд Хан-Уул дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар,
- 2001-2002 онд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн шүүх хуралдааны зааварлагчаар,
- 2002-2004 онд Улсын дээд шүүхийн шүүгчийн туслахаар,
- 2004-2009 онд Сонгинохайрхан дүүргийн шүүгчээр,
- 2009-2011 онд Баянгол дүүргийн шүүгчээр,
- 2011-2017 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр,
- 2017 оноос одоог хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.