НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ: Түр хойшлуулсан хяналтын сонсголыг ирэх даваа гарагт зохион байгуулна
2022-06-08

          УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Чанар стандартын шаардлага хангаагүй барилгын материалаас ялгарч буй химийн нэгдэл нь хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг. Багтраа, амьсгал, зүрх, судасны өвчнөөр өвчлөх, хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг төдийгүй бага насны хүүхдийн эрүүл мэндэд гадаад болон дотоод орчны агаарын чанар шууд нөлөөлж байдаг”-тай холбогдуулан Монгол Улсын иргэд, хүүхэд багачуудын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах эрхийг хангах зорилгоор хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг өнгөрсөн даваа гарагт зохион байгуулахаар товлосон. Тухайн өдөр сонсголд оролцох УИХ-ын гишүүд өөр хуралдаантай байсан тул сонсголыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Тэгвэл уг сонсголыг зургадугаар сарын 13-ны  14:00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулах болжээ. 

Сэтгэгдэл