ОХУ-д ойрын хугацаанд хийх айлчлалын талаар санал солилцов
2022-06-03

            Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай 2022 оны 6 дугаар сарын 2-нд утсаар ярив.

        Гадаад харилцааны сайд нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хөгжиж байгааг тэмдэглэж, харилцаанд тулгамдаж буй зарим асуудлаар, тухайлбал ойрын үед хэрэгжүүлэх айчлал, арга хэмжээ, худалдаа, эдийн засгийн асуудлуудаар санал солилцлоо. Мөн олон улсын харилцааны зарим тулгамдсан асуудал болон олон улсын зарим байгууллагын хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны талаар ярилцав.

Сэтгэгдэл