УИХ-ын гишүүн Г.Амартүвшинд хилийн хориг тавив
2022-05-30

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч, УИХ-ын гишүүн Г.Амартүвшинд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8.3, 1.9.1, 3.7.1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9.1-1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах арга хэмжээ авах тухай саналыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
 Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ. Үүнийг шүүх хүлээн авч, өнөөдөр хянан хэлэлцэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5.1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагч Г.Амартүвшинд 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах арга хэмжээ авч шийдвэрлэлээ. 

 

Сэтгэгдэл