УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. УИХ-ын Тамгын газраас тус хуулийн хэрэгжилтэд үр дагаврын үнэлгээ хийж, хангалтгүй гэж дүгнэжээ. Төсөлд дараах зохицуулалтыг тусгажээ. Үүнд
Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Үүний танилцуулгад дараах мэдээллийг багтаажээ.
Хүснэгт № 1. Улсын нийт гадаад өрийн статистик, 2019-2021 онд /сая ам.доллар/
Салбарын ангилал |
2019 он |
2020 он |
2021 он |
Засгийн газар |
7,806.2 |
8,653.8 |
8,482.6 |
Төв банк |
1,984.7 |
2,220.9 |
2,561.8 |
Хадгаламжийн байгууллага (Төв банкнаас бусад) |
2,137.9 |
1,650.9 |
1,651.3 |
Бусад салбарууд |
8,517.4 |
8,254.2 |
8,222.0 |
Компани хоорондын зээллэг, шууд хөрөнгө оруулалт |
10,366.2 |
11,405.8 |
12,272.7 |
Нийт гадаад өр |
30,702.3 |
32,361.8 |
33,190.4 |
Хүснэгт № 2. Засгийн газрын өр, 2019-2021 онд, тэрбум.төгрөг
ӨРИЙН БҮТЭЦ, ӨРИЙН ХЭРЭГСЭЛ |
2019 он |
2020 он |
2021 он |
1. Засгийн газрын дотоод өр |
1,399.6 |
1,136.6 |
657.3 |
1.1. Үнэт цаас |
1,399.6 |
1,136.6 |
657.3 |
2. Засгийн газрын гадаад өр |
20,728.1 |
24,851.4 |
24,693.3 |
2.1. Үнэт цаас |
7,927.2 |
8,354.0 |
8,175.6 |
2.2. Зээл |
12,800.9 |
16,497.4 |
16,517.7 |
3. Бусад өр төлбөр |
2072.0 |
1,910.6 |
1,550.4 |
3.1. Засгийн газрын өрийн баталгаа |
1,076.3 |
1,060.4 |
876.5 |
3.2. Концесс (“барих-шилжүүлэх”) |
995.7 |
850.2 |
673.9 |
4. Орон нутгийн зээллэг |
- |
- |
17.2 |
4.1 НЗДТГ-ийн орон нутгийн зээллэг |
- |
- |
17.2 |
ЗАСГИЙН ГАЗРЫН НИЙТ ӨР (I+II+III) |
24,199.7 |
27,898.6 |
26,918.1 |
ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР (ӨҮЦ) |
20,525.6 |
23,024.3 |
21,837.3 |
Төсвийн тогтвортой байдлын тухай тогтоосон өрийн хязгаар |
75% |
70% |
70% |
Засгийн газрын өр (ӨҮЦ)/ДНБ |
55.1% |
62.3% |
50.7% |
Хүснэгт №2. Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2023 оны Төсвийн хүрээний мэдэгдэл/тэрбум төгрөгөөр/
Эдийн засгийн үндсэн үзүүлэлт |
Төсвийн хүрээний мэдэгдэл |
Төсвийн төсөөлөл |
||
2023 он |
2024 он |
2025 он |
||
1 |
Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ |
5.0 |
5.1 |
6.1 |
2 |
Хэрэглээний үнийн өсөлтийн түвшин |
8.0 |
6.0 |
6.0 |
3 |
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ |
17,312.2 |
18,511.9 |
20,496.7 |
-ДНБ-д эзлэх хувь |
32.7 |
33.1 |
32.8 |
|
4 |
Нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээ |
19,219.1 |
20,077.8 |
21,744.8 |
-ДНБ-д эзлэх хувь |
36.3 |
35.9 |
34.8 |
|
5 |
Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ |
1,305.6 |
858.8 |
1,666.9 |
-ДНБ-д эзлэх хувь |
2.5 |
1.5 |
2.7 |
|
6 |
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл /тэрбум |
-1,906.8 |
-1,565.9 |
-1,248.1 |
-ДНБ-д эзлэх хувь |
-3.6 |
-2.8 |
-2.0 |
|
7 |
Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ |
4,484.4 |
5,019.5 |
5,436.2 |
-ДНБ-д эзлэх хувь |
8.5 |
9.0 |
8.7 |
|
8 |
Засгийн газрын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр |
34,428.4 |
33,556.0 |
37,443.0 |
-ДНБ-д эзлэх хувь |
65.0 |
60.0 |
60.0 |
|
9 |
Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ |
604.8 |
569.6 |
590.0 |
-ДНБ-д эзлэх хувь |
1.1 |
1.0 |
0.9 |
Монгол Улсын 2023-2025 оны төсвийн орлогын төсөөллийг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөлд тулгуурлан боловсруулжээ.
Хүснэгт №11. Төсвийн нийт орлогын дүн /тэрбум төгрөг/
Үзүүлэлт |
2023 төс |
2024 төс |
2025 төс |
Тэнцвэржүүлсэн орлого |
17,312.2 |
18,511.9 |
20,074.8 |
Эх үүсвэр: Сангийн яам
Үргэлжлүүлэн Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөл нь 1 зүйлтэй. Үүнд “Озоны үе давхаргыг хамгаалах тухай” Венийн конвенцийн “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай” Монреалийн Протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орсныг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлах”-аар тусгасан. Хуулийг баталснаар дараах нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзжээ.
“Ажлаа мэддэггүй” гэж шүүмжлүүлэв
Байнгын хорооны хуралдаанаар дараа нь Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцэв. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар аудитын байгууллагын ажилтныг асуултад тодорхой хариулахгүй, ажлаа мэдэхгүй байгааг энэ үеэр ихээхэн шүүмжилсэн. Тухайлбал, Үндэсний аудитын газрын ажилтан 22 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төсөл боловсруулсан ч УИХ үүний 12-ыг нь хассан гэж хэлсэн. Энэ нь худлаа буюу тухайн төсөл, арга хэмжээнүүдийг Сангийн яаман дээр хянаад, хассаныг гишүүн Ч.Хүрэлбаатар тодотгож, парламентад хүндэтгэлгүй хандаж байгааг шүүмжлэв.
Аудитын үр дүнгээр дараах ерөнхий дүгнэлтийг Төрийн аудитын төв байгууллага гаргажээ. Үүнд:
Аудитын тайлан, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан, Д.Өнөрболор, Ж.Батжаргал, Ц.Сандаг-Очир, Х.Булгантуяа нар асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, гишүүн Х.Баделхан ХХААХҮЯ-ны урсгал зардлаас нийтдээ 182.4 тэрбум төгрөгөөр найман хөтөлбөр санхүүжүүлснийг танилцуулгад дурдсаныг онцлоод эдгээр хөтөлбөрүүдийн хэрэгжилт, зөрчил дутагдал илэрсэн эсэх, гадаадын зээл, тусламжийн хүрээнд гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар, гишүүн Д.Өнөрболор аудитын тайлангаас харахад олон жилийн ужгирсан зөрчилтэй асуудлыг маш сайн гаргаж ирснийг онцлоод хүнсний аюулгүй байдлын лабораториуд нь хүнсний бүтээгдэхүүнийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхөөр шинжилж чадах байгаа талаар лавлаж байлаа.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир хүнсний салбарт 2018 онд нийтдээ 285 тэрбум, 2019 онд 286 тэрбум, 2020 онд 198 тэрбум төгрөгийг гадаадын зээл тусламж, улсын төсөв, бусад эх үүсвэрээс зарцуулсан дүн мэдээ байхад төсвийн зарцуулалт, үр дүнд хяналт тавьдаггүй шалтгааны талаар, гишүүн Х.Булгантуяа импортоос хамааралтай хүнстэй улсын хувьд цаашид хүнсний аюулгүйн байдлын талаарх өдөр тутмын хяналт, шалгалтыг ямар байгууллага хийх, хүн амын хүнсний аюулгүй байдал, эрүүл хүнсний ойлголт мэдлэгийг иргэдэд түгээх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулж байлаа.
Хуралдааны төгсгөлд Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн 2017-2020 оны улсын төсвийн санхүүжилтийн хэрэгжилт, үр нөлөөний талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцлээ. “МҮОНРТ-ийн 2017-2020 оны улсын төсвийн санхүүжилтийн хэрэгжилт, үр нөлөө” сэдэвт аудитыг ҮАГ-аас хийжээ. Ингээд "Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагаанд мөрдөх эрх зүйн актуудын нийцэл, дотоод хяналт, засаглалын үйл ажиллагаа хангалтгүй байна. Түүнчлэн Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн санхүүгийн нөөцийн төлөвлөлт, санхүүжилтийн ил тод байдал хангалтгүй" гэж дүгнэжээ.