Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгох журмыг Засгийн газар батална
2022-05-20

           2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль буюу төсвийн тодотголыг УИХ өнгөрсөн сарын 29-нд баталсан. Үүнтэй хамт Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийг баталсан бөгөөд хэрэгжүүлж эхлээд байна. Тодруулбал, уг хуульд “Нэг сая ба түүнээс доош төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос албан журмаар болон сайн дураар даатгуулсан даатгуулагчид өөрийнх нь 2022 оны 5-12 дугаар сард хариуцан төлсөн тэтгэврийн, тэтгэмжийн, ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгоно” гэж заасан.

         Ажилтан, сайн дураар даатгуулагчийн энэ сард төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг ирэх сард буцаан олгох бөгөөд үүнтэй холбоотой журмыг Засгийн газар удахгүй батална. Даатгуулагчид буцаан олгох нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг улсын төсвөөс сар бүр Нийгмийн даатгалын санд шилжүүлэх юм. Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтод улсын төсвөөс 150 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.

Сэтгэгдэл