УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга нартай уулзлаа. Төрийн ордныг олон нийт, хүүхэд, залууст нээлттэй байлгах, ордны арын цэцэрлэг, Чингисийн хөшөөний өмнөх талбай (шат)-г нээлттэй болгох чиглэл өгсөн байна.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Төрийн ордны үйл ажиллагаатай танилцахаар очиход хэдэн хүүхдийг пүүзтэй учир нэвтрүүлэлгүй буцаасан тухай мэдээллийг нэгэн иргэн саяхан цахим сүлжээнд илэрхийлсэн.