УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгажээ. Үүнд
Гишүүд хуулийн төслийг хэлэлцэх үеэр ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.
Б.Жаргалмаа: Одоогоор цусан төрлийн хүн нь донор болох боломжтой. Хэлэлцэж байгаа төсөлд ийм зохицуулалт алга. Тэгэхээр хэн нэгэн сайн дурын үндсэн дээр донор болж болно гэсэн үг үү. Магадгүй бөөрөө хэн нэгэнд өгье, төдөн төгрөгөөр үнэлье гэсэн үйлдлийг хэрхэн зохицуулах вэ. Гадагшаа гарах валютын урсгалыг барих, тогтоох боломж хэр байгаа вэ. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын чадамж манай улсад ямар хэнжээнд байгаа вэ. Эсийн банк байгуулах юм байна. Донорын эрхтэнг хадгалам боломж хэр байгаа вэ.
Ж.Чинбүрэн: Одоогийн хуулиар бол таны нэг, хоёрдугаар төрлийн хамаатан хүнийг баталгаажуулж, донор болгодог. Энэ нь эрхтний наймаанаас сэргийлж байгаа хэрэг. Тиймээс хэн нэгэнд эд хөрөнгө амлаж, эрхтнийг нь авч байгаа, эсэхийг хянах Ёс зүйн хороо ажиллана. Мөн тус ёс зүйн хорооноос эрхтнээ чин сэтгэлээсээ өгч байгаа, эсэхийг нь шалгах сэтгэл зүйн тестүүд авна. Өөрөөр хэлбэл, ашиг хонжооны зорилгоор бус, цэвэр хайр энэрэл, хэн нэгнийг аврах гэсэн сэтгэлээр эрхтнээ өгдөг байхгүй бол олон эрсдэл үүснэ. Эд, эс, эрхтнийг хадгалах тогтолцоог маш сайнаар, анхааралтай бүрдүүлэх хэрэгтэй. Одоогоор эмнэлгүүд өөрсдөө эрхтнийг хөлдөөж, хадгалах технологийг хэрэглэж байгаа. Нэгдсэн дата систем байхгүй. Аль нэг эмнэлэгт судасны хэсэг дутлаа гэхэд нөгөө эмнэлгээс нь шилжүүлэх ил тод систем байхгүй байна. Тиймээс үүнийг бий болгох зорилгоор мэдээллийн санг бүрдүүлэх зохицуулалтыг төсөлд тусгасан. Эд, эсийг хамгаалах нэгдсэн лаборатори байгуулах зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлсэн.
Ж.Чинбүрэн: Нэг жилд 130 орчим хүүхэд хорт хавдраар өвчилдөг. Үүний 35 орчим хувь нь буюу 60 орчим хүүхэд цусны хорт хавдраар өвчилсөн нь тогтоогддог. Тэдний ихэнх нь химийн эмчилгээнд их мэдрэг буюу эмчлэгддэг гэсэн үг. Харин 5-6 хүүхдийн хорт хавдрыг эмийн эмчилгээгээр эмчлэх боломжгүй учраас үүдэл эс шилжүүлэн суулгах шаардлагатай. Ийм тохиолдолд өөрийн ойрхон төрлийн хүний үүдэл эсийг суулгуулах ёстой. Ийм технологи манай зарим эмнэлэгт бий болсон.
Н.Навчаа (ЭМЯ-ны хэлтсийн дарга): Жаргалмаа гишүүний хэлсэн гадаад явах урсгалыг барих асуудалд тайлбар хэлье. 2021 оны есдүгээр сараас 2022 оны гуравдугаар сард хүртэл хугацаанд гадаад руу эмчлүүлэхээр явсан 26 гэр бүлийн өргөдлийн дагуу судлахад тэд 7.5 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Чөмөг шилжүүлсэн суулгуулсан гурав, элэг шилжүүлсэн суулгуулсан 10 хүний эмчилгээний зардлын таван хувь буюу 371 сая төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл улсын төсвөөс үүнд зарцуулах хөрөнгийн хэмжээ 500 сая төгрөг байх жишээтэй. Тэгэхээр хэлэлцэж байгаа уг хуулийг баталж, хэрэгжүүлбэл гадаад руу урсах мөнгөний урсгалыг хумих боломж нэмэгдэх байх аа.
Ажлын хэсгийн гишүүн: Эд, эсийг хадгалах хугацаа өөр өөр байдаг. Тухайлбал, судсыг 14 хоног л хадгалж чаддаг. Энэ хугацаа нь өнгөрсөн үед судас шаардлагатай болбол өөрөөс нь авах зэргээр шийддэг. 11 хүний судсыг зайлшгүй уртасгах шаардлагатай учир гадаад руу эмчилгээнд явуулах гэж байгаа. Эд, эсийн нэгдсэн банк байхгүй, эмнэлгүүд тусдаа үүнийгээ хадгалдгаас эрсдэл үүсэх аюултай.