Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэнгүй
2022-04-29

          УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д хүргүүлсэн. Үүний дагуу УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо уржигдар болон өнөөдөр хуралдлаа. Тус хорооны дарга Н.Энхболд эрүүл мэндийн шалтгааны улмаас уржигдрын хуралдаанд ирээгүй тул ирц бүрдээгүй шалтгаанаар тус хороо шийдвэр гаргах боломжгүйг мэдэгдээд байв. Харин өнөөдөр тус хороо бүрэн ирцтэй хуралдаж, холбогдох албаны хүмүүсийн албан бичиг, нэмэлт танилцуулга, тодруулга болон бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гишүүдээс тайлбар авсныг УИХ-ын гишүүн Н.Энхболд мэдээллээ.

              УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжихгүй гэж үзжээ. Тус хороонд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Батболд, С.Бямбацогт, Н.Энхболд, Ц.Мөнх-Оргил нар багтдаг.

Сэтгэгдэл