ФОТО: Залуус тайван жагсаал хийж байна
2022-04-07

             Сүхбаатарын талбайд залуус үнийн хөөрөгдөл, шударга бус байдлын эсрэг, мөн УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, бодлого, шийдвэр үр дүнгүй байгааг шүүмжилж өнөөдөр тайван жагсаал хийж байна. Цагдаа нар аюулгүй байдлыг сахиулж ажиллаж байгаа бөгөөд залуус "Ажлаа хий", "Гараад ир", "Өөрсдөө хэмнэ" зэрэг уриа, лоозонг барьжээ. Эрх баригчид, албан тушаалтнуудыг гарч ирж уулзан, шийдэлд хүрэхийг залуус шаардаж байна. 

        Жагсаалын үеийн фото зургуудыг тайлбартайгаар хүргэе. 

 

18.00 цаг. Залуусын зарим нь Төрийн ордныг тойрон алхаж буй бол нэг хэсэг нь уриа, лоозонгоо барин Сүхбаатарын талбай орчимд сууж байв. 

 

Төрийн ордныг тойрохоор алхаж буй залуус. Эрх баригчид, улс төрийн албан тушаалтан, дарга нарыг гарч ирч, шаардлагыг хүлээж авах, шийдлээ танилцуулахыг тэд шаардаж байв. 

       

10.00 цагаас эхэлсэн жагсаал 19.00 цаг хүртэл үргэлжилж байхад төрийн нэг ч сайд, дарга гарч ирж, тэдэнтэй уулзсангүй. Харин 19.20 цагийн орчимд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гарч ирж, залуусын шаардлагыг хүлээж авсан бөгөөд шийдлээ маргааш танилцуулна гэж мэдэгдэв. 

Цар тахлын эсрэг зарцуулсан төсвийн хөрөнгийг нээлттэй болгохыг залуус шаарджээ. 

 

"Зүгээр л сайхан амьдарчих юмсан" 

Бужигналгүй, эмх замбараагүй жагсахаа больж, сууцгаахыг бие биедээ уриалж эхэлсэн нь 

"Хөдөлмөрөө үнэлүүлмээр байна"

Төгрөг үнэгүйдсэнийг илэрхийлсэн нь  

Жирэмсэн эх, хүүхдүүд хүртэл жагсаж байв. 

Залуус гадаадад биш, эх орондоо амьдрахыг хүсэж байна. 

 

Сэтгэгдэл