Улсын төсвийн зарлагыг төсвийн ерөнхийлөн захирагч тус бүрээр харуулсан графиктай танилцана уу. Тодруулбал, графикт 32 төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 онд зарцуулсан хөрөнгийн хэмжээг харуулсан болно. Гэхдээ 21 аймаг болон нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарын төсвийн зарлагыг нэгтгэн, төсвийн нэг захирагчаар тооцож, үзүүлсэн болно. (2021 оны төсвийн зарлагыг төсвийн ерөнхийлөн захирагч тус бүрээр харуулсан статистик одоогоор байхгүй байна).
Үндэсний статистикийн хорооны статистик мэдээлэлд тулгуурлан тооцвол 2020 онд 11.1 их наяд төгрөгийг төсвийн ерөнхийлөн захирагч нар зарцуулжээ. Тухайлбал, үүнээс хамгийн ихийг нь буюу 2.4 их наяд төгрөгийг Сангийн сайд, дараа нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 1.7 их наяд, Эрүүл мэндийн сайд 787 тэрбум, Хууль зүй, дотоод хэргийн сайд 602.5 тэрубм, Боловсрол, шинжлэх ухааны сайд 408.1 тэрбум төгрөг зарцуулсан байна.
21 аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар нийт 2.8 их наяд төгрөгийг захиран зарцуулсан аж. Харин Хүний эрхийн үндэсний комиссын даргад хамгийн бага буюу 1.3 тэрбум төгрөг хуваарилжээ.
Графикт үзүүлсэн тооны хэмжих нэгж нь сая.төгрөг. Тухайлбал, 12,984.50 гэсэн тоо нь 12.9 тэрбум төгрөг гэсэн үг.