Боловсролын шинэчлэл хийх хуулийн төслийг энэ сард хэлэлцэнэ
2022-04-01

               УИХ-ын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийг УИХ-ын дарга сар бүр захирамжаар баталж байхаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан. Үүний дагуу “УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” захирамжид дараах хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр товложээ.

             Боловсролын салбарт шинэчлэл хийхээр багц хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан бөгөөд үүнийг энэ сард хэлэлцэх аж. Түүнчлэн төрийн хүнд суртал, авлига, хээл хахуулийг багасгах зорилготой Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг ч хэлэлцэх нь. Үүнээс гадна төрийн хяналт шалгалт, тусгай зөвшөөрөл олгох зэрэг зарим үйл ажиллагааг салбар салбарын мэргэжлийн холбоодод нь хариуцуулах зорилготой Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. 

Сэтгэгдэл