Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш 30 жил өнгөрчээ. Энэ хугацаанд УИХ-ын найман удаагийн сонгууль явуулсан. Үүний үр дүнд долоон парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж дууссан бол одоогийн УИХ бүрэн эрхийн хугацааныхаа талдаа орж байна. Үе үеийн парламентад эрэгтэй, эмэгтэй хүйс, аль насны төлөөллөөс хэдэн хүн сонгогдон, ажиллаж байсан талаарх статистик мэдээллийг хүргэе.
Сүүлийн жилүүдэд парламентын гишүүнээр 46-гаас дээш насны эрэгтэй, эмэгтэй хүйсийн төлөөллийг түлхүү сонгосон байна. 1996-2000 оны парламентад 25-35 настай 19 эрэгтэй гишүүн ажиллаж байсан бол одоогийн парламентад тус насны төлөөллөөс нэг л эрэгтэй сонгогдсон аж. 25-35 насны эмэгтэй хүн УИХ-ын гишүүнээр сонгогдсон хоёр л тохиолдол бий бөгөөд тэд 1996-2000 оны парламентад ажиллаж байжээ. Түүнчлэн статистик мэдээллээс ажиглахад эмэгтэй хүний нас ахих тусам парламентын гишүүнээр сонгогдсон тохиолдол илүү нэмэгдсэн байна.
Эрэгтэй хүйсийн төлөөллийн статистик мэдээллийг дараах графикаас харна уу.
Эмэгтэй хүйсийн төлөөллийн статистик мэдээллийг дараах графикаас харна уу.