Хан-Уул дүүргийн 6-р хороо "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх нэг цэгийн төв"-тэй болно
Энэхүү ажил нь Хан-Уул дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчлүүлэх байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлж, сайжруулах зорилгоор УИХ-ын гишүүний санаачлан хэрэгжүүлэх төслийн хүрээнд хийгдэж буй ажил юм. Үр дүнд нь 6-р хороонд оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань стандартад нийцсэн нэг цэгийн үйлчилгээний төвтэй болж байна гэж УИХ-ын гишүүн Г.Амартүвшин мэдээллээ.
Түүнчлэн Хан-Уул дүүргийнхээ СӨБ-ын байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлж, сайжруулах зорилгоор УИХ-ын гишүүний санаачлан хэрэгжүүлэх төслийн хүрээнд 2-р хорооны 65-р цэцэрлэгт 120 хүүхдийн ортой цэцэрлэгийн өргөтгөлийн барилга баригдах ажил хийгдэнэ. Уг төслийн хүрээнд 2-р хорооны залуу гэр бүлүүд, эцэг эхчүүдийн өмнө тулгамдаад байгаа СӨБ-ын байгууллагын хүртээмжийн асуудал шийдэгдэх юм гэдгийг онцолсон юм.