Хөгжлийн банкны асуудлаар хянан шалгах түр хороо байгуулахыг 16 гишүүн дэмжжээ
2022-03-24

          Хөгжлийн банкны нийт зээлийн 50 гаруй хувь нь чанаргүй болсон, зээлийг зориулалтын бусаар олгосон гэх мэдээлэл гарснаас хойш хоёр сарыг үдлээ. УИХ-аас уг асуудлыг хянан шалгах, Хөгжлийн банкны тухай хуулийн хэрэгжилтийг үнэлж дүгнэх  зорилгоор ажлын хэсэг байгуулж ажиллуулсан. Тус ажлын хэсгийн гишүүд Хөгжлийн банкны асуудлаар парламентаас хянан шалгах түр хороо байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэнээ мэдээлж байв. УИХ-ын дарга Г.Занданшатар ч үүнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

          Хянан шалгах түр хороо байгуулах нь парламентын хяналт шалгалтын нэг хэлбэр. УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд зааснаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь буюу 19-ээс дээшхийн саналаар тус хороог цөөнхийн төлөөллийг оролцуулан байгуулах ёстой. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулах санаачилга гаргаж, гишүүдээс гарын үсэг цуглуулж буй юм. Үүнд одоогоор 16 гишүүн гарын үсгээ зураад байна. Тодруулбал, дараах гишүүд түр хороо байгуулахыг дэмжиж буй аж.

1. Д.Ганбат

2. Н.Алтанхуяг

3. Ж.Батсуурь

4. Д.Бат-Эрдэнэ

5. Н.Ганибал

6. Г.Дамдинням

7. Т.Доржханд

8. С.Одонтуяа

 9. Б.Пүрэвдорж

10. Ц.Цэрэнпунцаг

11. Б.Энх-Амгалан

12. Б.Энхбаяр

13. Т.Энхтүвшин

14. Ж.Батжаргал

 15. Д.Батлут

 16. Л.Энх-Амгалан 

УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу хянан шалгах түр ямар бүрэн эрхтэй ажиллах вэ?  

  • нотлох баримтыг дараах аргаар цуглуулна:
  • нотлох баримтыг нийтийн сонсголоор шинжлэн судалж, үнэлэх;
  • төрийн байгууллагаас нотлох баримт гаргуулж авах;
  • нотлох баримт гаргаж өгөх тухай хүсэлт гаргах;
  • нотлох баримт гаргаж өгөхийг хүн, хуулийн этгээдээс шаардах;
  • гэрчээр дуудах, гэрчээс мэдүүлэг авах, асуулт тавих;
  • шинжээч томилох, тайлбар, мэдүүлэг авах;
  • нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, тэмдэглэл үйлдэх.
  • хянан шалгагч томилох;
  • бичиг баримтад дүн шинжилгээ хийх;
  • тайлан, санал, дүгнэлтээ УИХ-д танилцуулах;
  • энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй гаргасан этгээдэд хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд холбогдох саналаа хүргүүлэх;
  • хуульд заасан бусад.


 

 

Сэтгэгдэл