ИНФО: 32 392 иргэнд 3967.8 га газрыг өмчлүүлэхээр Засгийн газар баталлаа
2022-03-18

        Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Монгол улсын иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтын талаарх тогтоолыг баталлаа.

      21 аймаг, нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн 2022 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтын талаарх саналыг тухайн шатны ИТХ хэлэлцэн баталсан байна. Үүнийг нь хянаж нэгтгэн, Газрын шинэтгэлийн үндэсний хорооны 2022 оны хоёрдугаар сарын 21-ний хуралдаанаар хэлэлцүүлсэн бөгөөд Засгийн газарт танилцуулахаар шийджээ.

         Улсын хэмжээнд 2022 онд нийт 32 392 иргэнд 3967.8 га газрыг өмчлүүлэх аж.  Үүнээс 32 358 иргэнд 3937.3 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй, 34 иргэнд 30.50 га газрыг аж ахуйн зориулалтаар үнээр нь тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн нийслэлийн хэмжээнд 5538 иргэн эзэмшиж буй 315.17 га газрыг өмчлүүлэхээр батлав.

32 392 иргэнд өмчлүүлэх 3967.8 га газрын 

  • 3078.47 га-г нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр  21 839 иргэнд
  • 858.81 га-г нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшиж байгаа 10 519 иргэнд
  • 30.50 га-г нь аж ахуйн зориулалтаар 34 иргэнд өмчлүүлнэ. 

       

 Хэдий хэмжээний га газрыг аль аймгийн хэчнээн иргэнд өмчлүүлж буй талаарх статистик мэдээллийг хүргэе.  

Сэтгэгдэл