Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-ын дарга Ц.Нямдорж Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2021 оны биелэлт, мөн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр өргөн мэдүүлсэн. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 6 бодлого, 259 зорилтын хүрээнд 1087 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж уг хөтөлбөрийн хэрэгжилт 2021 оны байдлаар 74.5 хувьтай байгаа гэж танилцуулжээ. Тодруулбал, уг хөтөлбөрт тусгасан 2021 онд хийж дуусгах ёстой ажлуудыг 74.5 хувьтай гүйцэтгэсэн гэж тэрбээр үзсэн байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлэх ёстой ажлууд болон түүний гүйцэтгэлийн үнэлгээний шалгуур үзүүлэлтийн талаарх мэдээлэлтэй танилцана уу.
График I-ийн дээд хэсэг дэх суман дээр дарж, таван бодлогын хүрээнд хийхээр зорьсон ажлуудын талаарх мэдээллийг харах боломжтой. (Нэг бодлого буюу Цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлогын хүрээнд хийх ажлуудын мэдээллийг график II-оос харна уу)
График I
Хүснэгт II