Үндсэн хуульд 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд нэмэлт, өөрчлөлт оруулж, дараа оных нь тавдугаар сарын 25-наас мөрдөж эхэлсэн. Дөрвөн чиглэлээр оруулсан нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах”-ын тулд 31 томоохон хуулийг батлах ёстой. Гэтэл үүний 14-ийг нь баталж, хоёр нь хэлэлцүүлгийн шатанд байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр тодотгов. Мөн тэрбээр нэн тэргүүнд батлах ёстой хуулиудын заримыг нь одоо хүртэл өргөн бариагүй байгааг ч гишүүдэд санууллаа. Уг нь УИХ-аас баталсан, дээрх өөрчлөлтөд хууль, тогтоомжийг нийцүүлэх хуваарьт зааснаар бол 2021 онд багтаан эл ажлыг дуусгах ёстой байв. Хуваарь ёсоор ямар хуулийг хэзээ батлах ёстой бөгөөд баталсан, эсэх талаарх мэдээллийг доорх графикаас харна уу.
Графикийн дээд талын суман дээр дарж, Үндсэн хуульд оруулсан дөрвөн чиглэлийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу ямар хуулиудыг баталсан болон батлаагүйг харна уу. Түүнчлэн уг хуульд ямар зохицуулалт тусгах ёстой талаарх мэдээллийг харах боломжтой.