2020-2024 оны УИХ-ын гишүүдийн ажлын туршлагын дундаж жил 26.2
2021-05-29

УИХ-ын гишүүдийн ажилласан жилийг дунджаар тооцсон статистик мэдээллийг танилцуулж байна.

Тоон мэдээллээс харахад, 2016 оны УИХ-ын гишүүдийн ажлын туршлага дунджаар 23.5 жил байсан бол 2020 оны гишүүдийн ажлын туршлага дунджаар 26.2 жил байна. Тодруулбал, 2020 оны парламентыг өмнөх парламенттай харьцуулахад гишүүдийн ажлын туршлага 2.7 жилээр нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүдийг ажилласан салбар, жилээр нь судлан үзэхэд төрийн улс төрийн албан тушаалд 8 жил, төрийн захиргааны албанд 4.7 жил, төрийн үйлчилгээний албанд 2.3 жил, төрийн тусгай албанд 1.3 жил, хувийн бизнесийн салбарт 6.3 жил, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагад 1.6 жил, намын албан тушаалд 2.1 жил тус тус ажилласан гэжээ.

Эх сурвалж: “Улс төр дэх залуучууд эмэгтэйчүүдэд тулгамдаж буй сорилт бэрхшээлүүд” судалгаа., УБ, 2021 он, Цогц Хөгжлийн Үндэсний Төв

 

Сэтгэгдэл