ИНФО: Нийт хадгаламжийн 29 хувь нь 500 сая төгрөгөөс дээш дүнтэй
2022-03-14

       Манай улсад орлогын ялгаа эрс ихэссэн учир шаталсан татварын тогтолцоонд шилжиж, хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах нь зүйтэй гэж зарим мэргэжилтэн үздэг. Банкууд дахь иргэдийн хадгаламжийн нийт хэмжээ 2016 онд 5.9 их наяд төгрөг байсан бол өдгөө 16.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Хадгаламжийн хүү өндөр учир хуримтлалаараа "амьдардаг" хүмүүс ч бий болсныг судлаачид хөнддөг. Хуримтлалын эл ялгаатай байдал үүсэх нөхцөлийг өмч хувьчлал, нийгмийн шилжилтийн үеийн мэдээллийн тэгш бус байдал, уул уурхайн салбарын эзэмшлийн төвлөрөл өндөр, эдийн засгийн тогтворгүй байдалтай холбон үзэх нь бий. Иргэдийн хадгаламжтай холбоотой статистик мэдээллийг хүргэе.

хэмжээ дүн (тэрбум төгрөг) эзлэх хувь  дансны тоо  эзлэх хувь
20 сая хүртэл 4.1 25 3.4 сая 97
20-100 сая 3.9 24 95 мянга 3
100-500 сая 3.5 22 19 мянга 1
500 саяас дээш 4.8 29 3 мянга 0
нийт  16.4 их наяд  100 3.5 сая  100

        Банкны 3.5 сая дансанд нийт 16.4 их наяд төгрөгийн хадгаламж байна. Үүний 3.4 сая дансанд нийт хадгаламжийн 25 хувь буюу 4.1 тэрбум төгрөг хадгалагдаж буй аж. Харин ямар үнийн дүнтэй хадгаламж хэчнээн хувийг эзэлж буй талаарх мэдээллийг илүү ойлгомжтой болгох үүднээс доор дүрслэв.  

Сэтгэгдэл