Төрийн зарим хяналт шалгалтыг түр зогсоох хуулийн төслийг хэлэлцэх нь
2022-03-12

 

      УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган энэ сарын 15-нд 10.00 цагт нээлтээ хийнэ. УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэг, УИХ-ын 2022 оны наймдугаар тогтоолыг үндэслэн “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 03 дугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” захирамж гаргав. 

     Чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийг УИХ-ын дарга сар бүр захирамжаар баталж байхаар хуульд заасан байдаг. 

   Гуравдугаар сард хэлэлцэх асуудлын жагсаалтад Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд багтсан байна. 

Сэтгэгдэл