Шүүхийн тухай хуулийн 51.3 дахь заалт Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг хэлэлцэнэ
2022-03-11

        Нэр бүхий иргэнээс Үндсэн хуулийн цэцэд хандаж, Шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэхийг тогтоолгохоор мэдээлэл ирүүлжээ. Дээрх мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг энэ сарын 18-нд хийхээр товлолоо. 

       Шүүхийн тухай хуулийг 2021 оны нэгдүгээр сарын 15-нд шинэчлэн баталсан бөгөөд үүний 51.3 дахь хэсэгт "Шүүгчийн албан тушаалаас огцорсон, эсхүл өндөр насны тэтгэвэрт гарсан бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно" гэж заасан байдаг. Уг заалт Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн гэж үзсэн нэр бүхий иргэний мэдээллийн дагуу Цэц маргаан үүсгэсэн байна. 

 

Сэтгэгдэл